Шууд Chart

Спорт гар бууны дасгалаар маргааш өрсөлдөнө

2016-04-19 09:34:20

Бразилын Рио Де Жанейро хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцож байна.

Олимп болох буудлагын тренд болж буй энэхүү тэмцээнд 88 орны 661 тамирчин цэц мэргээ сорьж буй. Энэ сарын 16-нд болсон хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд Г.Нандинзаяа 414.3 оноогоор 30, О.Гүндэгмаа 378 оноогоор 27, ОУХМ Ц.Мөнхзул 361 оноогоор 65 дугаар байрыг тус тус эзэллээ. Спорт гар бууны дасгал маргааш, 50 метрийн гурван байдлаас буудах дасгал ирэх баасан гарагт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт гар бууны дасгалаар маргааш өрсөлдөнө   
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй