Шууд Chart

Таеквондочид эх орондоо богц дүүрэн медальтай ирнэ

2016-04-19 10:22:49

Монгол таеквондочид эх орондоо богц дүүрэн медальтай ирэх нь ээ. Филиппин улсын Манила хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан. Түүний ялалтыг үнэлж, МТХ-ноос 10 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаад байгаа. 

Тэгвэл өчигдөр пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогслоо. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алт, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын пара-таеквондогийн шигшээ баггийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.

Сонирхуулахад, Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таеквондочид эх орондоо богц дүүрэн медальтай ирнэ  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
175.192.225.xxx [175.192.225.xxx] 2016-04-19 10:58
sain baina duu nar mine uragaa odoo olymp oos medal avah hergetei shuu

Бидэнтэй нэгдээрэй