
2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт явагдана.
Одоогийн байдлаар дэлхийн таван тивийн, 73 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Түүнчлэн тэд “Говь” цогцолбор, Спортын төв ордон, “Чингис” зочид буудалд хуваагдан бэлтгэлээ хийж байна.
Ийнхүү уншигч танаа тэмцээний хөтөлбөрийг танилцуулья.
Дөрөвдүгээр сарын 22, баасан гараг.
09:00-15:00 цагийн хооронд сонгомол бөхийн 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан болно.
17:30-18:00 цагийн хооронд нээлтийн ёслол.
18:00-20:00 цагийн хооронд шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол.
Дөрөвдүгээр сарын 23, бямба гараг.
09:00-15:00 цагийн хооронд эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан болно.
18:00-20:00 цагийн хооронд шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол.
Дөрөвдүгээр сарын 24, ням гараг.
10:00-15:00 цагийн хооронд эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан болно.
09:00-20:00 цагийн хооронд шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол.
Олимпийн эрх олгох тэмцээний хуваарь гарлаа | ||
Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.