Шууд Chart

2015 оны шилдэг тамирчнаар Серена Уильямс шалгарчээ

2016-04-20 13:48:09

ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо Лауреусийн 2015 оны шилдэг тамирчдыг шалгаруулах ёслолын ажиллагаа болжээ.

Үүнд АНУ-ын талбайн теннисний тамирчин Серена Уильямс Лауреусийн академийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан байна. Харин эрэгтэй шилдэг тамирчны шагналд АНУ-ын хөл бөмбөгчин Карли Ллойд, Этиопийн хөнгөн атлетикч Гензебе Дибаба, Австрийн уулын цанын Анна Феннингер, Ямайкийн хөнгөн атлетикч Шелли Энн Фрейзер Прайс нарын нэрс дэвшжээ.

Ингээд шилдэг эрэгтэй тамирчнаар талбайн теннисний Новак Жокович, оны шилдэг багаар Шинэ Зеландын регбийн үндэсний  шигшээ баг “Оол Блакс”, оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй тамирчнаар Даниэл Диас нарын зэрэг баг тамирчин шалгарчээ.

Сербийн тамирчин Новак Жокович нь дээрх шагналыг гурав дахт удаагаа хүртэж байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2015 оны шилдэг тамирчнаар Серена Уильямс шалгарчээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй