Шууд Chart

Ёшито Осүбо Хакүхог бараг хөдөлгөсөнгүй

2016-04-20 14:02:53

Японы хөл бөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдав. 

Өдгөө 33 настай Ё.Осүбо нь сүмог ихэд шимтэн үздэг бөгөөд Хакүхо аваргын үнэнч дэмжигч нь гэнэ. Тиймээс Хакүхо фэнийнхээ хүсэлтийг зөвшөөрч, хоёр ч удаа барилдахад биеийг нь бараг хөдөлгөсөнгүй. Барилдаан дууссаны дараа тэрбээр “Аваргыг би газраас өчүүхэн ч хөдөлгөж дөнгөсөнгүй шүү. Түүн шиг хамгаалагч хөл бөмбөгт лав байхгүй” гэжээ.

Ёшито Осүбо нь Японы хөл бөмбөгийн дээд лигт нийт 158 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд Испани, Германы лигт тоглож байв. Түүнчлэн бага байхдаа жүдо бөхийн дугуйланд суралцдаг байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёшито Осүбо Хакүхог бараг хөдөлгөсөнгүй   
Үзсэн: 1609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-04-25 21:55
Ямар сонин гарчиг вээ хокухог ялцийм бн гэж бодлоо
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-20 14:32
Гарчигийг уншаад Хакуког ялагдсан юм гэж бодлоо, өгүүлбэрийг уншсан эсрэг байв, би тэнэг болчихсон юмуу, энэ бичигч ийм оньсого шиг гарчиг өгсөн юм болов уу

Бидэнтэй нэгдээрэй