Шууд Chart

Балетын гоцлоочид болон бүжигчид тоглоно

2016-04-20 16:06:41

ДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “Nomadic ballet production” байгуулснаа албан ёсоор зарлаж, “Sentiment” буюу “Мэдрэхүй” нэртэй уран бүтээлийн анхны тоглолтоо энэ сарын 29-нд “Corporate And Convention Centre”-ийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжөөд 60 жил болоход эх орондоо төдийгүй дэлхийд алдартай олон бүжигчин төрсөн.

Гэхдээ дээрх залуус шиг мэргэжлийн балетын продакшн байгуулж, театрын сонгодог уран бүтээлээс давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой хүн байсангүй гэж мэргэжлийнхэн үнэлж байна.

Тус продакшн нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулж, цаашид орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой гэнэ.

Үзэгч та энэхүү тоглолтоос неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрийг попын хаан Майкл Жексоны дууны аялгуунд хэрхэн бүжихийг харах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Балетын гоцлоочид болон бүжигчид тоглоно   
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй