Шууд Chart

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна

2016-04-20 17:47:13

Жүдо бөхийн тамирчдын шинэчилсэн чансаа гарлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан тус чансааны эхний аравт манай улсын таван бөх багтсаны хоёр нь тэргүүлж байна. Тодруулбал, 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар хошуучилж байгаа юм.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар 25 (өмнө нь 32-т байв), 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх зургаа, 73 кг-д Г.Одбаяр 11, 81 кг-д Н.Дагвасүрэн 13, О.Ууганбаатар 16, 90 кг-д Л.Отгонбаатар найм, -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 13, +100 кг-д Б.Тэмүүлэн 23, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг нэг, 52 кг-д А.Цолмон 16, гавьяат тамирчин М.Бундмаа 17, 57 кг-д Д.Сумъяа нэг, 63 кг-д Ц.Цэрэннадмид 12, Б.Мөнгөнчимэг 44, 70 кг-д  Ц.Наранжаргал 16, 78 кг-д П.Лхамдэгд 31, +78 О.Жавзмаа 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-04-20 22:00
bravo!
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-20 18:48
амжилт

Бидэнтэй нэгдээрэй