
"Рио-2016" олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд маргааш эхэлж, 24-нд өндөрлөнө. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөт бөхийн эхний гурав, эмэгтэй чөлөөт бөхийн эхний хоёр тамирчинд олимпод оролцох эрх олгох юм. Дээрх тэмцээнд оролцохоор таван тивийн 70 гаруй орны бөх Монгол Улсад ирээд байна.
Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа нар оролцоно. Эдгээр жинд манайхаас олимпийн эрх авсан бөх байхгүй болохоор нэлээн өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй юм.
Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар Риог зорихоор болоод байгаа билээ.
Д.Хүдэрбулга, О.Бурмаа, Ц.Намуунцэцэг нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.