
Грек улсын Халкидики хотноо сонирхогчдын шатрын ДАШТ өчигдөр эхэллээ. Энэ жилийн тэмцээн шинэ заавраар буюу 2300 хүртэлх чансаатай шатарчдын ангилал нэмэгдсэн байна. Манай улсаас энэхүү ангилалд “Хос мастер академи”-ийн тамирчин, спортын мастер М.Баасанжав, “Мончесс клуб”-ын тамирчин Ц.Батсайхан, Г.Ганцоож, 2000 хүртэлх ангилалд МУБИС-ийн тамирчин, спортын мастер Э.Хулан, “Мончесс клуб”-ын тамирчин Х.Итгэлт, 1700 хүртэлх ангилалд “Хос мастер академи”-ийн тамирчин, спортын мастер Н.Энхнасан, Т.Баян-Очир, Н.Цогзолмаа нар ухааныхаа бярыг сорин өрсөлдөж байна. Өмнө нь явагдаж байсан тэмцээнүүдээс манай улсын залуу мастер С.Билгүүн, Г.Мөнхбаяр, Б.Ану нар алтан медаль хүртэж, Олон улсын шатрын холбооны мастер цол хүртсэн билээ. Шүүгчээр улсын шүүгч Ц.Тулгаа ажиллаж байна.
Сонирхогчдын шатрын ДАШТ өчигдөр эхэллээ | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.