Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-04-21 10:22:14

Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “Суулгасан “уушгиа” тордоорой” нийтлэл, “Хүний ганц” сурвалжлага, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн “Ц.Бавуудоржийн нэг шүлгэнд ая хийх гэж 20 жил болж байна” ярилцлага багтжээ.

"Зууны мэдээ" сонинд “Эвсээгүйн цаана”, “Орос, Монголын бизнесмэнүүд шинэ гарц, боломж, түншээ хайж байна” сурвалжлага, ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тамгын эрхлэгч Э.Амарсанаагийн “Хавдрыг эрт илрүүлбэл төгс эмчлэх боломжтой” ярилцлага.

"Үндэсний шуудан"-д МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын “Хамтаръя гэж гар барьчихаад бугуй барьж болохгүй биз дээ” ярилцлага, “Хулгайн барилгууд” нийтлэл, “Хүчит шонхорын"-ын эгэл амьдрал” сурвалжлага.

"Засгийн газрын мэдээ" сонинд “Монгол гэрийн хувьсал” сурвалжлага, “Дархлагдсан дипломатч” хөрөг нийтлэл, “Хятад Лондонтой өрсөлдөхөөр алтны үнийн бенчмарк үүсгэв” нийтлэл хэвлэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй