
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, шороон шуурга шуурна .17 цагт 3 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна
15 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, зүүн хэсгээр 4-9 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.