Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2016-04-22 15:58:08

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Салхи баруун хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна . 17 цагт 7 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна  

15 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 17 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 0-5 хэм,өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр  хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр  хур тунадас орно. Салхи 24-нд  ихэнх нутгаар, 25-нд  говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна. 


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй