Шууд Chart

О.Бурмаа эхний учраагаа илт давуугаар яллаа

2016-04-23 10:44:04

“The first “Last-Chance” тэмцээний эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанд 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа эхний учраагаа онооны давуу байдлаар яллаа.

Түүний анхны өрсөлдөгч БНСУ-ын Хван Юн Жүтэй байсан юм. Харин дараа нь ОХУ-Испанийн бөхчүүдийн хэн нэгэнтэй тулах юм. ОХУ-ын Е.Букина ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Испани бүсгүй Лондонгийн олимпоос хүрэл зүүсэн билээ. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна. 

“Буянт-Ухаа” спортын ордонд цугласан Монголчууд түүний ялалтыг алга нижигнүүлэв тэмдэглэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Бурмаа эхний учраагаа илт давуугаар яллаа  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй