
“Рио -2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. 80 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний чөлөөт бөхийн барилдаанд дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Намуунцэцэг эхний тойрогт Туркийн бөх Эвин Демирахтай барилдаж 8:3-аар яллаа.
Тэрбээр дараагийн барилдаанаа ОХУ-ын тамирчин ХБНГУ-ын болон БНАСУ-ын тамирчдын аль ялсантай нь дэвжээнд гарна.
Ц.Намуунцэцэг эхний өрсөлдөгчөө “юм” болгосонгүй | ||
Үзсэн: 4641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.