Шууд Chart

Медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид

2016-04-24 12:44:35

Монгол Улсад анх удаа болж буй зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн ангилалын чөлөөт бөхийн барилдаан болж, 12 бөх олимпийн эрх хүртсэн.

Тодруулбал олимпийн эрхийг АНУ-ын гурав, Герман, Унгар, Туркын хоёр, БНАСАУ, Мексик, Эквадорын тамирчин тус тус нэгийг “халааслалаа”.

Медаль хүртсэн тамирчдын нэрсийг танилцуулья.

48 кг:

Алтан медаль: Ким Хён Кён \БНАСАУ\

Мөнгөн медаль: Х.Рут Аугелло \АНУ\

Хүрэл медаль: Мария Ливачи\Украин\, Анна Лукашиак \Польш\

Энэ жингийн аварга БНАСАУ-ын Ким Хён Кён хоёрдугаар тойрогт Ц.Намуунцэцэгийг ялсан юм.

53 кг:

Алтан медаль: Мароулис \АНУ, дэлхийн аварга\

Мөнгөн медаль: М.Преволараки \Герман, дэлхийн аваргын хүрэл\

Хүрэл медаль: Н.Малишева\ОХ\, В.Еското \Мехсик\

58 кг:

Алтан медаль: .Л.Кастилло  \Эквадор\

Мөнгөн медаль: Хелга \Герман\

Хүрэл медаль: Наталиа Голц\ОХУ\, Жантин Жоу \БНХАУ\

63 кг:

Алтан медаль: С.Хафиз \Турк\

Мөнгөн медаль: М.Шастин \Унгар, барилдаагүй\

Хүрэл медаль: К.Селена Фанта Ларрокюү \Франц\, Моника Эва Мичалик\Польш\

69 кг:

Алтан медаль: Тамура Мариама \АНУ\

Мөнгөн медаль: Д.П.Миранда \Мехсик\

Хүрэл медаль: Алла Белиска \Украин\, Илана Кратуш\Израиль\

75 кг:

Алтан медаль: С.Хафиз \Турк\

Мөнгөн медаль: М.Шастин \Унгар, барилдаагүй\

Хүрэл медаль: Анна Кармэн \Герман\, Екатрерина Бурина \ОХУ\

Нийтэлсэн: У.Баярсайхан

Медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид   
Үзсэн: 2594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй