
“Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж буй “Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн “Ulaanbaatar-2016” олон улсын тэмцээний цорын ганц найдвар, 97 кг-ын жингийн Азийн аварга Д.Хүдэрбулга Молдавийн бөхөд ялагдлаа.
Ингэснээр тэрбээр “Рио-2016” олимпийн эрхийг эх орондоо болсон тэмцээнээс авч чадсангүй. Тиймээс тэр ирэх сард Туркийн нийслэл Станбулд болох олимпийн эрх олгох олон улсын тэмцээнд оролцоно. Олимпийн эрх авч чадаагүй тамирчдын хувьд Станбулын тэмцээн нэлээн ширүүн өрсөлдөөнтэй болох нь мэдээж.
Д.Хүдэрбулгын хувьд эхний тойргуудад Грекийн тамирчинг оноогоор, Германы Г.Кудиновочийг 3:1, Унгарын А.Смикийг 2:0-ээр ялж, хагас шигшээд Узбекистаны М.Ибрагимовичод 9:2-оор дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 3:1-ээр ялж, олимпийн эрхийн төлөө дахин өрсөлдөх эрх өвөртлөөд байв.
Д.Хүдэрбулга энэ удаа олимпийг зорих эрхгүй боллоо | ||
Үзсэн: 1849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.