Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-04-25 14:00:00

2016 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хугацааны сүүлийн хагаст хур тунадас орж салхи шуургатай байна -


Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 26-27, 29, тавдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 27-28-нд Алтайн уулсаар 12-14м/с, 29-30-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 30-наас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


Төвийн аймгуудын нутгаар: 27-29 нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. 30-нд уулархаг нутгаар, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэн байна.


Зүүн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 29-30-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 27-1-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25, 28-29 нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с,  30-1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм хүрч дулаарна. Тавдугаар сарын 1-нд сэрүүснэ.  


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.114.xxx [202.21.114.xxx] 2016-04-25 15:30
orhon aimagd zarim shono -17 gradus huiten geed medee bainga yabaad bna zasahgui yamuu

Бидэнтэй нэгдээрэй