Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

2016-04-25 15:28:49

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр дулаахан, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 11 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна


2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 29-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөө шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй