
Error loading player: No playable sources found
Дани улсад пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ таван өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн опен ангиллын 105 кг-ын жинд манай улсын тамирчин Р.Түмэнжаргал 320 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүнээс гурван хоногийн өмнө Л.Мөнхбаяр мастер ангилалд мөн мөнгөн медаль хүртээд байсан. Энэ нь Монголын баг тамирчид хэвтээ шахалтын ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол боллоо.
Монголчууд хэвтээ шахалтын ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.