
Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэлсэн. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж эхний өдөр гарч, VIII байрыг эзэллээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн байна. Ингэснээр тэр энэхүү амжилтаараа улсынхаа болон өөрийн тогтоосон залуучууд, насанд хүрэгчдийн рекордыг тус бүр гурав, нийт улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоолоо.
Ө.Чагнаадорж өнгөрсөн жил АНУ-д болсон ДАШТ-д оролцсон бол энэ онд насанд хүрэгчид болон залуучуудын УАШТ-д түрүүлсэн юм.
Ө.Чагнаадорж наймдугаар байр эзэллээ | ||
Үзсэн: 1834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.