Шууд Chart

Д.Дагвадорж: Д.Хүдэрбулгад олимпийн эрх хүртэх боломж байсан ч аз дутлаа

2016-04-25 16:25:33

“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн “Ulaanbaatar-2016” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай болж, өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд 81 орны 650 гаруй тамирчин олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос цөөн асуултад хариулт авлаа. 

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алтан од” одонгоор шагнуулсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ шагнал зөвхөн намайг төдийгүй Монголын чөлөөт бөхийн спортын төлөө чин сэтгэлээ зориулж явсан болон өдгөө зориулж яваа хүмүүст ирлээ. Монгол Улсын дэвжээн дээр анх удаа олимпийн эрх олгох тэмцээн зохиогдсонд баяртай байна. Гэхдээ анх удаа зохион байгуулж байгаа болохоор бага зэрэг туршлага дутлаа. 81 орны 650 гаруй тамирчин зэрэг ирэхээр нэлээн тэвддэг юм байна шүү. Гэхдээ бид аль болох алдаа гаргахгүйгээр зохиохыг хичээсэн. Тэмцээний төгсгөлд ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович “Тэмцээн зохион байгуулалт сайтай, сайхан боллоо. Та бүхэнд баярлалаа” гэж надад хэлсэн. Сайхан байна.

-Манай гурван тамирчин хүч үзсэн боловч олимпийн эрх авах нь битгий хэл медаль ч хүртсэнгүй. Үүнд та юу гэж хэлэх вэ?

-Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Ц.Намуунцэцэгт бага зэрэг туршлага дутлаа. Түүнийг энэ жилийн УАШТ-д түрүүлэхэд нь би Японы бөхийн сургуульд сурах эрхээр шагнасан. Тэр олимп, дэлхийн аварга Саори Ёшидагийн дэвжээнд бэлтгэл хийхээр тун удахгүй хүлгийн жолоо зална. Харин Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа олимпийн эрх авах бүрэн боломж байсан ч тактикийн алдаа гаргасан. Ингэснээр манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг эрэгтэйчүүдийн 97 кг-д хүч үзсэн, Азийн аварга, ОУХМ Д.Хүдэрбулга үзүүлж, хүрэл медаль хүртлээ. Түүний жинд маш олон шилдэг бөх ирсэн байсан. Ёстой л гал гарсан барилдаан боллоо. Гэхдээ түүнд олимпийн эрх хүртэх боломж байсан ч аз дутлаа. Тиймээс тэд Туркийн тэмцээнээс алдсан боломжоо “хайна”.

-Цаашид танай холбоо олон улсын өөр тэмцээнийг Монголд зохион байгуулах уу?

-Бидний гол зорилго чөлөөт бөхийн спортоор дамжуулан эх орноо сурталчлах, олон улсын томоохон тэмцээн зохиох, туршлага хуримтлуулах, тамирчдынхаа амжилт, ур чадварыг ахиулах. Өмнөх тэмцээнүүдийг амжилттай зохиосныг маань үнэлж энэ тэмцээнийг эх орондоо зохиох эрх олгосон нь мэдээж. Цаашдаа бид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эх орондоо зохиохоор зорьж байгаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвадорж: Д.Хүдэрбулгад олимпийн эрх хүртэх боломж байсан ч аз дутлаа   
Үзсэн: 2857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-26 20:36
Иим бэлгэлтэй байж яаж олимпын эрх авах гээ вэ гадны бөхчүүдээс суралц судлаач тархи толгойгоо ажилуулаач
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-26 20:33
Чөлөөтийнхөө ахмад тамирчидынхаа үгийг сонсоо тэд та нарын төлөө л байгаа
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-26 20:30
Хүдэрбулга маш хариуцлагүй барилдлаа хөлөө алдаал хэвтээд өгөх юмаа өрсөлдөгчийнхөө өөдөөс ерөөсөө тэмцэхгүй юмаа сүүлийн барилдаан дээр л хөлөө алдаад арднь гарсныг эс тооцвол уг нь бэлтгэл сайтай харагдсан даанч ямарч хариуцлагүй идвэхгүй байлаа АСА д баяралаа
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-26 18:41
за аа аа яадгийм
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2016-04-26 17:37
сайхан тэмцээн болсон Аса үнэхээр сэтгэл зүрх гаргасан та бүхэнд баярлалаа
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-04-26 17:35
Монголын үндэсний телевиз шууд дамжуулалт туйлын маш муу тайлбарлаж байгаа байдал үнэхээр хангалтгүй олимпийг ингэж гаргаж тайлбарлавал хайран юм болно
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-04-26 17:28
Бөхчүүдийнхээ тархи толгойтой ажиллаач саяны 3 -ийг хоолыг нь төлүүл сахилгат 7 хоног суулга ямарч эх оронч сэтгэл байхгүй эх орноосоо уравсанд тооц
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-25 19:31
Буянт-Ухаа ордны ойр хавийн овгор шороог тэгшилж, ухсан нүхийг нь булж зүлэг мод тарьж тоос шороог нь багасгаж орчныг нь тохижуулах хэрэгтэй. Цаашид тэнд олон тэмцээн зохиогдоно.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-04-25 19:06
дандаа л тактикийн алдаа гаргадаг .насаараа алдаа гаргасаар зодог таилах юм байх даа
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-04-25 17:13
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй