
Чөлөөт бөхийн мастеруудын анхдугаар УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй бага, дунд, ахлах насны ангиллаар болж байгаа бөгөөд дөнгөж сая 49-56 насны ангиллын 63 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Үүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар түрүүлж, Д.Ганбат, С.Мөнхбат нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Мастерууд 35-42, 43-48, 49-56, 57-оос дээш гэсэн насны ангилалд 58, 63, 69, 76, 85, -100, +100 кг-д хүч үзэж байгаа билээ.
Т.Сүхбаатар мастеруудын УАШТ-д түрүүллээ | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.