Шууд Chart

Чөлөөт бөхийнхний энэ удаагийн сүүлчийн боломж Истанбулын дэвжээ

2016-04-26 16:19:16

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Рио-2016” олимпийн эрх олгох энэ жилийн сүүлчийн боломж гэж хэлж болох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Туркийн нийслэл Истанбул хотноо ирэх сарын 6-8-нд болно.

Энэ сарын 22-24-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн. Үүнээс эрх авч чадаагүй тамирчид дээрх улсад дахин цуглах юм.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа нар “The first “Last-Chance” тэмцээнд хүч үзсэн ч ялагдсан. Тэднийг Истанбулын тэмцээнд оролцуулах эсэхийг МЧБХ-ны удирдлагууд ярилцаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийнхний энэ удаагийн сүүлчийн боломж Истанбулын дэвжээ  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2016-04-26 18:31
Тамирчин хүний үүрэг хариуцлага, улс орноо төлөөлж тэмцээн, уралдаанд оролцоно гэдгээ ойлгодоггүй улс уу. Ядаж нутагтаа болж байгаа тэмцээнд эрх авчихаж чадахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Тэгээд дахиад мөнгө үрж гадаадад тэмцээнд явчихаад хоосон ирэх үү. Тэгж мөнгө зарлагда дэмий биз дээ

Бидэнтэй нэгдээрэй