
МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж буй хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах “Алтанзул-2016” наадмын хоёрдугаар шат МҮОНРТ-ийн “600”-ийн студид яг одоо үргэлжилж байна.
Өчигдөр эхэлсэн тус шалгаруулалтад бага насны ангилалд өрсөлдсөн 40 гаруй уран бүтээл дуулагджээ. Харин өнөөдөр дунд насны ангилалд 40 гаруй, ахлах насны ангилалд 20 гаруй бүтээлээр наадамд оролцогчид өрсөлдөж байна. Хоёрдугаар шат өнөөдөр өндөрлөх бөгөөд шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир, МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, хөгжмийн зохиолч Р.Энхбазар, С.Дархаа, С.Батболд нар ажиллаж байна.
"Алтанзул" наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ноос гадна 17 аймаг, есөн дүүргийн 200 гаруй уран бүтээлчийн 311 дуу өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд 95-ийг нь тэнцүүлээд байв. Харин энэ удаа 40 бүтээл авч үлдэх юм байна.
“Алтанзул-2016” наадмын хоёрдугаар шат өнөөдөр өндөрлөнө | ||
Үзсэн: 333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.