
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж, өнөөдөр тодрууллаа.
"Буянт-Ухаа" спортын ордонд болсон тус тэмцээн нь 1970 оноос үүдэлтэй бөгөөд энэ удаа есөн дүүрэг, орон нутгийн 21 цэцэрлэгийн 600 гаруй хүүхэд оролцов.
Тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын гимнастикийн холбооны шүүгч нартай хамтран зохион байгуулсан юм.
Тэмцээний дүнг танилцуулья:
1.Баянгол Төмөр замын тавдугаар цэцэрлэг 18.8
2. Баянголын 85 - 18
3. Баянгол 157 -17.95
Баянгол 94 – 17.85
Сонгинхайрхан дүүргийн 113 – 17.85
4. Сонгинохайрхан дүүргийн 110 – 16.9
5. Баянзүрх дүүргийн 59 – 17.7
6. Замын үүдийн “Алтан харгана” – 17.1
7. Сонгинохайрхан дүүргийн 91 – 16.9
8. Баянзүрх дүүргийн 129 – 16.9
9. Баянгол дүүргийн 96 – 16.55
10. Сонгинохайрхан дүүргийн 112 – 16.45
Шилдгүүд:
Уран зохиомж: “Замын-Үүд”-ийн “Алтан харгана”
Үзэгчдийн таашаалд нийцсэн: “Баянгол” дүүргийн 96
Ур чадвар: Сонгинохайрхан дүүргийн 110
Шинэлэг санаа: Баянзүрх дүүрэг 59
Хэмнэл: Сонгинохайрхан дүүргийн 91
Хөгжим: Баянзүрх дүүргийн 129 тус тус шалгарлаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн боллоо | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.