
Чөлөөт бөхийн 2015 оны ДАШТ АНУ-ын Лас Вегас хотноо болоход ОУХМ Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн. Түүнийг энэхүү амжилтыг үзүүлсний дараа Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач, “Алтай констракшн”-ий захирал Х.Бат-Эрдэнэ хоёр өрөө байраар шагнахаа амласан юм. Тэрбээр амлалтаа өчигдөр биелүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин, түүний багш А.Энхээ, Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй шүүгч, А.Энхээгийн эхнэр Л.Болормаа нарын хамт байрны түлхүүрийг нь гардуулав.
Э.Бэхбаярт баяр хүргэхийн зэрэгцээ, улам их амжилт үзүүлэхийг ерөөе.
Э.Бэхбаяр хоёр өрөө байраар шагнуулав | ||
Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.