
Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөний нээлт энэ сарын 30-нд “Харх” авто сервисийн өмнөх талбайд болно.
Р.Чойном агсан 1970 оны үед “Хажуу улаан”-ы шоронд хоригдож байхдаа өөрийнхөө төсөөллөөр тэмээний хөшөө урласан гэдэг. Гэвч тэрхүү шорон төд удалгүй татан буугдаж, нураагдахад тус хөшөө газарт хамт булагджээ.
Харин хожим дээрх “Харх” авто сервисийн захирал булагдсан газрыг нь ухаж, армотурыг нь олоод барималчдаар дахиж хийлгэснээр өдгөө хөрсөн дор биш дээр сүндэрлэх гэж байна.
Хөшөөний өндөр хоёр мерт гаруй бөгөөд энэ жил Р.Чойном агсны мэндэлсний 80 жилийн ой тохиож байна.
Р.Чойном агсны урласан тэмээний хөшөөг сүндэрлүүлнэ | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.