Шууд Chart

Л.Дэндэв агсны тухай баримтат киноны нээлт боллоо

2016-04-28 10:08:40

ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын  мэргэн түшмэл” баримтат киноны нээлт өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Киног Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээжээ. Тэрбээр “Энэ киног бид бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарцуулж, жил орчим хугацааг зарцууллаа. Кино багийнхан Л.Дэндэв гуайн төрсөн нутгаар очиж материал бэлтгэсэн. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас төр, нийгэм, урлагийн томоохон зүтгэлтнүүд ихээхэн төрж гарсны нэг нь энэ хүн юм. Энэ сайхан нутгийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр тус кино бүтсэнд баяртай байна” гэв.

Киноны нээлтэд ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны төлөөлөгчид болон Л.Дэндэв агсны гэр бүлийнхэн оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Дэндэв агсны тухай баримтат киноны нээлт боллоо  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй