
ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх тавдугаар сарын 11-нд өөрийн театрын тайзнаа тоглолт хийх гэж байна. Тэрбээр одоогоор Итали улсад тоглолт хийж буй бөгөөд ирэх сарын 5-нд ирсэн даруйдаа дээрх тоглолтынхоо ажилд орох юм байна.
Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид болон найрал дуучид оролцох аж. Түүнчлэн Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Солонго нар оролцох юм байна.
Э.Амартүвшин тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.