
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 30-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо, тавдугаар сарын 1-нд Санкт-Петербург хотын “Мариинский театр”-т бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тэрбээр Европын орнуудаар ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж байгаа бөгөөд дээрх хоёр тоглолтоо анх удаа ганцаарчилж хийх гэж буй.
Түүнийг М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанаас тэргүүн байр эзэлснээс хойш Оросууд ихэд үнэлдэг болоод байгаа. Тиймээс тус хоёр тоглолтыг нь үзэх хүн олон байгаа биз ээ.
Г.Ариунбаатар ОХУ-ын хоёр том тайзнаа бие даасан тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.