Шууд Chart

Бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны ойд зориулсан тоглолт болно

2016-04-28 12:14:10

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны 100 жилийн ойд зориулан "Ардын бүжиг амьдрал минь билээ" тоглолт маргааш Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтонд Монголын бүжгийн урлагийнхан оролцох юм. Тус ойн хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд Италийн Женова хотод "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа "Нарны домог" анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтыг үзэгчдэд хүргэсэн.

Харин Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан дээрх тоглолтыг толилуулах гэж байна.

Ойн арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх агаад "Сэвжид 100 жил" хүндэтгэлийн тоглолт, "Монголын бахархал" гурвалсан бүжгэн жүжиг, "Алтан ураг" бүжгэн жүжгээр үргэлжлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны ойд зориулсан тоглолт болно  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй