Шууд Chart

Б.Анужин “В” ангилалд түрүүллээ

2016-04-28 16:27:56

"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Анужин бяраа сорьж, наймдугаар байр эзэллээ.

Тэрбээр огцмоор 86, түлхэлтээр 108, нийлбэрээр 194 кг өргөсөн юм. Түүний жинд 16 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин "В" ангилалд түрүүлсэн юм. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг  өрсөлдөж 17 дугаар байр эзлэв.

Манай тамирчдын гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар билээ.

Энэхүү тэмцээнээс олимпийн эрхийг багийн дүнгээр олгох тул сүүлчийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч аль баг "Рио"-г зорих нь шийдэгдэнэ.

Өчигдөр болсон тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй:

  • 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж - 250 кг (110+140) - VIII байр
  • 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл - 259 кг (116+143) - VIII байр, Б.Баярням - 222 кг (100+122) - XV байр
  • 69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат - 235 кг (110+125) - XXI байр
  • 77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг - 277 кг (127+150) XVII, спортын дэд мастер Ө.Баянмөнх
  • 85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга

Эмэгтэй:

  • 48 кг: ОУХМ Б.Золбоо 132 кг (62+70) - XIV байр, ОУХМ Ч.Нямзул 122 кг (57+65) - XVI
  • 53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг (68+83) - XV
  • 63 кг: ОУХМ Т.Анужин 194 кг (86+108) - VIII
  • 75 кг: ОУХМ М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, ОУХМ Б.Энхтамир
  • +75 кг: ОУХМ Э.Билэгсайхан
Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Анужин “В” ангилалд түрүүллээ  
Үзсэн: 1662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зээлийн санал болгож хооронд тодорхой ноцтой, шударга. [196.53.43.xxx] 2017-03-20 00:41
Та бизнес удирдагч эсвэл төрийн албан хаагч, эсвэл түүний өөрийнх нь дансанд нь, , хэрэв та хүсэж байгаа зээлийн мөнгө байгуулах төсөл, бусад үйл ажиллагаа, UNIVERSALLOANMONEY тэтгэлэг та шаардлагатай хэмжээний хэрэгтэй яаралтай дээр хамгийн их хугацаа 25 жил нь хүүтэй 3% жилд. Холбоо барих : moneyuniversalloan@gmail.com
санхүүгийн дэмжлэг түрхэнэ. [207.244.93.xxx] 2016-07-31 18:44
Сайн уу,    Чи санхүүгийн хуурай, та нар тусламж хэрэгтэй, Би бид таны санхүүгийн асуудал таныг дээшилнэ болно гэдгийг би та нарт мэдэгдэх баяртай байна. Бид үйлчилгээний categorically санхүүгийн үйлчилгээний бүх төрлийн үзүүлэх. сонирхож байгаа бол доорх и-мэйл илүү дэлгэрэнгүйг эргэж бидэнд авах: easycreditonline1905@gmail.com Ноён Аллан Scotch

Бидэнтэй нэгдээрэй