
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3,4-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан | ||
Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.