
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 4-нд болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн биеийн тамирын спортын газар болон дүүрэг, холбоодууд хамтран зохиох энэхүү уламжлалт тэмцээний оролцогчдыг http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгэн авч байна.
Одоогоор мэргэжлийн болон сонирхогчдын дунд болох тэмцээний оролцогчид бүртгэлд хамрагдаж эхлээд байгаа ч ирэх тавдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх гэнэ.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тэмцээнд ОХУ, БНХАУ, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг 18 орны 90 гаруй тамирчин оролцож байсан билээ.
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.