Шууд Chart

"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр хэрэгжинэ

2016-04-29 12:15:19

"Хар сувдны нууц"-аа өнгөрсөн жил задалсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь дэлгэцийн бүтээлээ "Биелэгдэшгүй төлөвлөгөө" нэртэйгээр өнөөдөр “Тэнгис” кино театрт нээх гэж байна.

Инээдмийн төрлийн энэхүү бүтээлийг “Уужим фильм” продакшн өлгийдсөн агаад  продессороор нь С.Насанжаргал, ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Б.Гантулга, найруулагчаар Н.Батнасан, ерөнхий зураачаар А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, зургийн даргаар Г.Алтандуулга, дууны найруулагаар О.Цэгмэд, дууны оператороор О.Пүрэв, гэрэлтүүлэгчээр Э.Баярбат, эвлүүлэгчээр Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагчаар Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ.

Дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, “УДЭТ”-ын жүжигчин Э.Батхүү, О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, жүжигчин Р.Адъяа нар тогложээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр хэрэгжинэ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй