Шууд Chart

Конгрессийн дэргэд амь үрэгдсэн эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ

2013-10-05 10:57:11

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Цагаан ордон, Конгрессийн ордны орчимд өөрийн автомашинаар цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж, улмаар тэдний суманд өртөн амиа алдсан эмэгтэй  бол 34 настай  Мириам Кери гэгч байжээ. Одоогоор  Цагаан ордны орчимд цагдаа нартай хөөцөлдөж, улмаар амь золих болсон бүсгүйн энэхүү учир битүүлэг үйлдэл оньсого хэвээр байна.

Тэрээр биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан ч түүний машинд 1 настай балчир хүүхэд нь байсан гэх  бөгөөд азаар тэр хүүхэд ямар нэгэн гэмтэлгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн үед Конгресс хуралдаж байсан гэх боловч учир битүүлэг бүсгүйн үйлдлээс болж тус хурал тасалдсан байна.

34 настай  Мириам Керигийн гэрийг нэгжих үеэр  шизофрин болон бусад сэтгэцийн өвчин, мөн сэтгэцийн гүн хямралын үед хэрэглэдэг эм бэлдмэл олсон аж. Түүний найз залуугийн цагдаад өгсөн мэдүүлгээр бол золгүй бүсгүй өнгөрсөн жилээс хий зүйл хардаг болж, улмаар эм ууж байжээ. Мөн тэр залуу өмнө нь цагдаагийн газарт хандаж, хүүхдийнхээ аюулгүй байдлын талаар санаа зовниж буйгаа л дуулгаж байсан бичлэг олдсон гэнэ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Конгрессийн дэргэд амь үрэгдсэн эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ  
Үзсэн: 3537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
176.198.100.xxx [176.198.100.xxx] 2013-10-05 19:40
galzuu bsn gene shuu. ed nar ingej l xuniig zoxiomloor ballaj ner turuu awarch bgaam da
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-10-05 12:00
muusain amerikud uchnuun hun ajilgui bolgochhood boon zeeltei amidrah argagui bolson emegteig zohiomloor galzuu bolgoj uursduusuu zailuulj bgaa yum. Joohon huuhedtei baishin deerees userch baisnaas ingej busdiihaa sanaag ilerhiilsen zorigtoi emegtei bna
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2013-10-05 11:02
yanaa bi l iim boloh ged bh shig

Бидэнтэй нэгдээрэй