Шууд Chart

Зарим худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ

2013-10-05 11:50:01

Гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг өмнөх шалгалтаар өгсөн албан шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй зэрэг шалтгаанаар  "Өгөөмөр", “Мишээл групп”, “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох шийдвэр гарчээ.

Тодруулбал,  “Дүнжингарав”, “Нарантуул” зах байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан, “Нарантуул трейд”, “Барс импекс” компанийн “Барс-1”, ”Барс-2” худалдааны төвүүд барилга байгууламжаа ашиглалтад оруулсан ч Улсын комиссын акт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчилүүд илэрсэн байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Зарим худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ  
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй