Шууд Chart

Өнөөдөр Каннын наадмын шагналт киног үзүүлнэ

2013-10-06 09:25:25

Энэ сарын 4-9 хооронд "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдаж байна. Өнөөдөр  2013 оны Каннын олон улсын кино наадмын “Алтан камер” шагналт "Ило ило" кино 18.00 цагаас, Каннын олон улсын кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног”-ийн Гранпри шагналыг хүртсэн Италийн найруулагч Антонио Пиацца, Фабио Грассадониа нарын бүтээл "Сальво" киног 20.25 цагуудаас үзэгчдийн хүртээл болно. Дашрамд дуулгахад “Улаанбаатар” наадмын кинонууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ-гээр “Тэнгис” кинотеатрын дэлгэцнээ гарах бөгөөд киноны дараа уран бүтээлчидтэй нь уулзах боломжийг үзэгч, кино сонирхогчдод олгож байгаа юм.

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Өнөөдөр Каннын наадмын шагналт киног үзүүлнэ   
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй