Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-05-02 16:12:02

2016 оны тавдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хур тунадас нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна -


Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6, 8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 3-4нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с, 6, 8-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. 4-нд ихэнх нутгаар  хүйтэрнэ.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 3,8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орэо. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 4-нд зарим газраар 18-20м/с, 6-8-нд түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. 4-5нд эрс сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд ихэнх нутгаар 18-20м/с, 7-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд бүх нутгаар сэрүүсч шөнөдөө  3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим газраар 20-24м/с, 6-8-нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм хүрч дулаарна. 4-нд оройдоо нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар нилээд сэрүүснэ.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй