Шууд Chart

Конгрессийн ордны орчимд өөрийгөө шатаасан хэрэг гарлаа

2013-10-07 08:29:23

Өнгөрсөн Баасан гарагийн орой АНУ-ын Конгрессийн ордны орчимд нэгэн эр өөрийгөө шатаасан хэрэг гарч, улмаар хохирогч газар дээрээ нас барсан байна. Хэрэг болсон газарт цагдаа нар шалгалт явуулж байгаа ч цогцос ихээр түлэгдсэн тул одоогоор түүний хэн болохыг хараахан тодруулж чадаагүй байна. Хэрэг гарсан газрын дэргэдүүр өнгөрч явсан Адам Стифел гэгч үл таних нэгэн эр суугаа байдалтай шатаж байгааг харан цагдаад мэдэгдснээр албаны хүмүүс очсон ч нэгэнт оройтсон байжээ. Гэрчүүдийн яриагаар хохирогч өөр дээрээ бензин асгаж гал тавьсан байж болзошгүй байгаа бөгөөд хэргийн газарт ойр байсан 5-6 хүн цамцаараа галыг унтраахаар цохисон ч гал унтраагүй байна. Хохирогчийн дэргэд улаан өнгийн шатахууны сав (канистр) байсан ажээ. Ийнхүү төсвийн хуулиа баталж чадахгүй маргаантай байгаа Конгрессийн эргэн тойронд олны анхаарлыг татсан үйл явдал шил шилээ даран гарсаар байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Конгрессийн ордны орчимд өөрийгөө шатаасан хэрэг гарлаа  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй