Шууд Chart

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа

2013-10-07 08:28:40

Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй журмын дагуу 2012-2013 оны хичээлийн жилд болзол хангасан оюутнуудад өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө. Тэтгэлэгт хамрагдсан 38 оюутанд тус бүр 800 мянган төгрөгийг Төрийн банкнаас Монголын оюутны холбоотой хамтран гаргасан  смарт картаар олголоо.
Улс орны ирээдүйг авч явах чадварлаг залуу үеийнхнээ бэлтгэхэд төр олон хэлбэрийн дэмжлэг үзүүлж, сар бүр тэтгэлэг олгож байгаа. Түүний зэрэгцээ оюутан залуусаас бүтээлч хандлага, хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч манлайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засгаас онцгойлон дэмжинэ гэдгийг харуулж, бүтээлчээр суралцахыг уриалах нь энэ тэтгэлгийн үндсэн зорилго. Тэтгэлэг авсан оюутнууд ямагт манлайд байж, даяаршсан ертөнцөд өрсөлдөх чадварыг сайн эзэмшээрэй гэж Засгийн газрын тэргүүн захилаа.

Нийтэлсэн: М.Тодбэх

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 38 оюутанд гардууллаа  
Үзсэн: 1653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй