Шууд Chart

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2016-05-03 19:45:48

Дохио!!! Цаг агаарын  аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсэг, маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Шөнөдөө Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 5-р сарын 03-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17  цагт 17хэм, 20 цагт 13хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 3-ны 21 цагаас тавдугаар сарын 4-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи зүүнээс хойш эргэж секундэд 18-20 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 1-6хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12хэм, өдөртөө 14-19хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  0-5хэм хүйтэн, өдөртөө 5-10хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 7-12хэм хүйтэн, өдөртөө 3хэм хүйтнээс 2хэм дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  1хэм дулаанаас 4хэм хүйтэн, өдөртөө 3-8хэм дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18хэм, зүүн хэсгээр 17-22хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур     18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3хэм, өдөртөө 14-16хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6хэм, бусад нутгаар 6-11хэм, өдөртөө Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар 19-24хэм, бусад нутгаар 11-16хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж  секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2хэм, өдөртөө эрс сэрүүсч 4-6хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 5-нөөс тавдугаар сарын 9-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан  болон шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6хэм, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 6-11хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй