Шууд Chart

“Оюу толгой”-н асуудлаарх хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

2013-10-07 08:22:58

Рио-Тинтогийн удирдлагуудтай “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүд есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо очиж хэлэлцээр хийсэн.  ТУЗ-ийн гишүүдийн хэлж буйгаар Монголын талаас 22, Рио-Тинтогийн талаас найман асуудал тавьсан. Төслийн хүрээнд хуримтлагдсан 30 асуудлын 15 нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас тулгамдсан асуудлынхаа тоог хоёр дахин бууруулж чадсан гэж үзсэн. Тэгвэл өнөөдөр хоёр талын хэлэлцээр Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах, ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголын эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгэх, төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлах асуудал хэлэлцэнэ.  Хоёр талын хэлэлцээр ажлын хэсгийн уулзалтуудын талаархи мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх болно.

Нийтэлсэн: М.Тодбэх

“Оюу толгой”-н асуудлаарх хэлэлцээр өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй