
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2016 оны тавдугаар сарын 06-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны тавдугаар сарын 6-ны 21 цагаас тавдугаар сарын 7-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 2-7 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 7-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо,, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.