
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байна.
2016 оны тавдугаар сарын 07-ны 21 цагаас тавдугаар сарын 08-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 09-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, 11-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 9,10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байна | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.