Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-05-09 13:02:27

2016 оны тавдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Бороо нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна -


Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын  9,12-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 9, 12-нд Алтайн уулсаар түр зуур  16-18м/с, 10,13-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүснэ. 10-11, 13-нд сэрүүсч Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст бороо нойтон цас орно, салхи зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10,13-нд нутгийн баруун хагаст, 11,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм хүрч дулаарна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,14-нд зарим газраар бороо нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 16-18м/с, зарим үед 20м/с хүрч ороон болон цасан шуурга шуурна. 11,14-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 11,14-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 9-нд Арц Богдын өврөөр, 10-11,13-14 нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим үед 20-22м/с хүрч шороон шуурга шуурна. 11, 14-нд сэрүүсч шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна ялангуяа 9-10,13-нд шөнөдөө 5-10 хэм өдөртөө 22-27 хэм хүрч дулаарна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС  үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй