
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2 сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180 төгрөг байхаар баталсан. Энэ тариф батлагдсанаас хойш шатахууны үнэ 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар өссөн нь цаашид бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан хог тээврийн тарифийг шинэчлэн тогтоохгүй бол хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд алдагдалд орох байдал үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн. Мөн хог тээврийн үйлчилгээний тухайн жилийн зардлыг тооцоход жилдээ хүрэлцэхгүй байгаагаас машин техникийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, парк шинэчлэлтийг бие даан шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн нь хуваарийн дагуу цаг хугацаандаа хог ачиж тээвэрлэх үйлчилгээ доголдоход хүрч, улмаар айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүд хогны машин ирээгүй гэсэн шалтгаанаар хог хаягдлаа ил задгай хаях, эзэнгүй хур хог, үүсмэл цэгүүд бий болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна гэж холбогдох албаныхан мэдээлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны саналын дагуу нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар хог тээврийн шинэчилсэн тарифыг 1 рейс буюу дунджаар 3,5 тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртэлх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс 1 тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцож шинэ тариф баталлаа. Хог тээврийн үйлчилгээнд 10 сарын 01-нээс эхлэн шинэ тарифийг мөрдөх бөгөөд ажилчдын цалин, техникийн шинэчлэлтэд уг нэмэгдлийг голчлон зарцуулах юм.
Хог тээвэрлэлтийн тарифын нэмэгдлийг ажилчдын цалинд зарцуулна | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.