Шууд Chart

Оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах ёстой гэж үзлээ

2013-10-08 08:33:19

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2013.10.07/ хэлэлцсэн гол асуудлуудын нэг бол оюутны тэтгэлэг байлаа. Оюутнуудад сар бүр төрөөс 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Энэ тэтгэлэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна хэмээн хуульчилсан байдаг.

Өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан оюутны тэтгэлгийг  96 мянган төгрөгт хүргэх ёстой. Гэтэл ирэх оны төсвийн төсөлд оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар бүрхэг тусгасныг МАН-ын бүлэг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд оюутны тэтгэлгийг хуульд заасны дагуу нэмэгдүүлж олгох ёстой гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийллээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах ёстой гэж үзлээ  
Үзсэн: 1932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй