Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2016-05-13 16:55:45

Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 15-17 м/сек хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 10 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.


2016 оны тавдугаар сарын 13-ны 21 цагаас тавдугаар сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи  хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнө 2-4 хэм , өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,  зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна . Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй