Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2016-05-14 15:25:37

Малчид, ард иргэдийн  анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 14-ний 21 цагаас тавдугаар сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 0-2 хэм хүйтэн , өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 19-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд зарим газраар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй